• Д.Нямхүү:Монголын хууль 3 хоног гэдэг шиг биш улам хариуцлагатай байх нь бидний хувьд чухал байна

    Гэрэл зургийг mpa.mn

    ЭМЯ-наас ээлжит нэгдсэн мэдээллийг хийж байна.

    Өмнөговь аймгийн Гашуунсухайттай хиллэдэг, 120 км-ын цаана байдаг Халиут гэдэг газар шинэ коронавирусын хоёр лабораториор батлагдсан тохиолдол оношлогдсон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, ОБЕГ, Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, тэнд эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ хангалтыг хийж ажилласан.

    Сингапур, Герман зэрэг орнуудад шинж тэмдэггүй буюу балархай халдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Эрээн хотод онц байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн байна.

    Сингадур улсад халдвар авсан зам нь тодорхойгүй коронавирусын тохиолдол бүртгэгдсэн

    ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн н.Ариунаа “Өнөөдрийн өглөөний 08:00 цагийн ДЭМБ-ын мэдээллээр дэлхий 25 улсад нийтдээ 40 550 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн таван хоногийн хугацаанд батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон тэдний хавьтлын тоо нэмэгдэж байна. Нас баралт буурахгүй нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. 7,000 хүнд хийсэн судалгаанаас харахад нас ахих тусам нас баралтын төвшин нэмэгдэж байна. Хамгийн өндөр эрсдэлт бүлэг нь 80-аас дээш насны хүн ам байна.  Хэбэй муж халдварын голомт болсон хэвээр байгаа бөгөөд нийт 25,000 тохиолдол бүртгэгдсэн байна.

    Өмнө нь бүртгэгдэж байсан тохиолдлуудын хувьд халдвартай голомтод зорчсон байсан бол сүүлд Сингапурт гарсан тохиолдлын хувьд халдвар авсан зам нь тодорхойгүй бөгөөд ийм байдлаар хүн амын дунд тархаад эхэлсэн байх магадлалтай тул Сингапур улс аюулын зэргээ нэмэгдүүлж улбар шар болгосон байна” гэж мэдээлэл өглөө.

    Нийт 1,566 байгууллага, зорчигч тээврийн 80 гаруй автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн

    МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан шинэ коронавирусын болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний талаар  “Орчны эрүүл ахуйн нилээн хэдэн шаардлагууд тусгагдсан. Байгууллагууд гадна хог хаягдлаа цэвэрлэх, хог хаягдлын цуглуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний газрууд, сүм хийдүүдэд ариутгал цэвэрлэгээг хийхээс гадна ажилтнуудын хувийн ариун цэврийг сайтар сахиулах талаар тогтмол арга хэмжээг авч ажиллах зөвлөмж хүргэгдсэн. Нийт 1,566 байгууллага, зорчигч тээврийн 80 гаруй автобусанд хяналт шалгалтыг хийж ажилласан” гэж мэдээллээ.

    Хятадын Цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа

    Мэдээллийн төгсгөлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

    “Амралтын өдрүүдэд сэжигтэй нийт гурван тохиолдол бүртгэгдэж,тусгаарлагдсанаас коронавирусын халдвар илрээгүй. Өвөрхангай аймагт тусгаарлагдсан тохиолдлын хувьд коронавирусын халдвар илрээгүй харин момуугийн А хүрээний H3N2 вирус гарсан.  2020.02.08-ны өдөр тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг тохиолдлын шинжилгээний хариу бас сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр Ухань хотоос ирсэн  оюутнууд байна. Нэмж ирсэн хүмүүсийг дор нь шинжилгээг нь авч, зөвлөгөөг нь өгч гаргаж байна.

    Монгол хүний хууль гурван хоног гэдэг шиг биш улам хариуцлагатай байх нь бидний хувьд чухал байна.

    Д.Сарангэрэл сайдын гаргасан санаачлага гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Хятадад Цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Цагаан сарын золголтын үүдсэн хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар дамжин тархах нэг шалтаг болсон” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ