• Шинээр 3,062 хүн коронавирусээр халдварлаж, нэмж 97 хүн нас баржээ

    Хятадын эрх баригчид коронавирусээр шинээр 3,062 хүн халдварлаж, дахин 97 хүн нас барсан талаар мэдээллээ. Ингэснээр Хятад улсад коронавирусын халдвар авсан нийт хүний тоо 40,171, харин нас барсан нийт хүн нь 908-д хүрээд байна.

    Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссосс мэдээлснээр 91 хүн Хэбэй мужид, хоёр хүн Анхуйд нас барснаас гадна Гансу,Жиангши,Хайнан мужуудад тус тус нас барсан тохиолдол бүртгэгдээд байна.

    Мөн дахин 4,008 шинэ сэжигтэй тохиолдлыг бүртгэж, тусгаарлаад байна. Өчигдрийн байдлаар 296 өвчтөний биеийн байдал хүнд шатанд шилжсэн бол 632 хүн бүрэн эдгэрч гэртээ харьсан байна. Ийнхүү биеийн байдал нь хүндэрсэн нийт 6,484 өвчтөн болж сэжигтэй тохиолдол 23,589-д хүржээ. Нийт 3,281 хүн бүрэн эдгэрч гэртээ харьжээ.

    Эх сурвалж:xinhuanet

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ