Коронавирус:Аяллын хөлөг онгоц дээрх 3,600 зорчигчийг шинжилгээнд хамруулсны дараа буулгахаар болов

Хонгконгд 3,600 зорчигч бүхий World Dream аяллын хөлөг онгоцонд хөл хорио тогтоосноос хойш дөрвөн хоног өнгөрөөд буй. Тэгвэл тэдгээр зорчигчдыг коронавирусын шинжилгээнд хамруулсны дараа эх газарт буулгахаар болсон байна. Тодруулбал, коронавирусын шинжилгээний хариу нь сөрөг гарвал буулгах юм байна.

Нийт 3,600 зорчигч болон хөлөг онгоцны ажилчдыг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн тус онгоцыг өнгөрсөн гурав дахь өдөр карантилаад байсан юм. Өмнөх аялалаар явсан гурван зорчигч нь коронавирусын халдвар авсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хөлөг онгоцны ажилчдаас 1,800-г нь шинжилгээнд хамруулахад коронавирусын халдваргүй гэж гарсан байна. Хэрвээ шинжилгээнхийх нь хариу сөрөг гарвал газарт буусны дараа ч гэртээ өөрийгөө тусгаахлах шаардлагагүй гэжээ.

Японы Йокохама боомтын ойролцоо энэ сарын 3-наас хөл хорионд орсон “Даймонд Принцесс” хөлөг онгоцны хувьд коронавирусын халдвар авсан тохиолдлын тоо шинжилгээний явцад улам нэмэгдэж байгаа бөгөөд одоо ч хөл хорио тогтоосон хэвээр байна.

Одоогоор Хятад улсад коронавирусэрэ нас барсан нийт хүний тоо 813-т хүрээд байгаа нь 2003 онд дэгдсэн Sars-ыг давсан үзүүлэлт юм.

Эх сурвалж:BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ