
Ухань дахь коронавирусын тухай сэрэмжлүүлгийг анх гаргахыг оролдсон нүдний эмч Ли Вэн Лянь өнгөрсөн баасан гаригт вирусын халдвараар нас барсан билээ. Тэгвэл түүнийг “Баатар шиг дурсагдах болно” гэж Их Британид суугаа Хятадын Элчин сайд Лю Сяо Минг BBC-д ярьжээ.
Ли Вэн Лянь 2019 оны 12-р сард SARS-тэй төстэй халдварт өвчин гарсан тухай ойр тойрны эмч нартаа сануулж байсан бөгөөд тэр нь олон нийтийн сүлжээнд тархжээ. Улмаар худал мэдээлэл тараасан гэх шалтгаанаар эрх баригчид түүнийг байцааж, нийгмийн дэг журмыг алдагдуулж байна хэмээн буруутгаж, ам чангатай байлгах гарын үсэг зуруулж авчээ.
Гэвч тэрээр өнгөрсөн баасан гаригт коронавирусын халдварын улмаас гэх оноштойгоор нас барсан. Түүнийг нас барахад иргэд эрх баригчдыг буруутгасан,хэрвээ Ли эмчийг сонссон бол олон зуун хүн нас барахгүй байсан гэх сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд олноор оруулсан ч тэр дороо устсан гэнэ. Мөн 34 настай Ли эмчийг яг коронавирусын халдвараар нас барсан эсэхэд эргэлзсэн мэдээллүүд дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарчээ.
Эх сурвалж:BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй