Коронавирусаар нас барагсдын тоо SARS-аас давж, 813-д хүрчээ

Уханий коронавирусын улмаас 89 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 813-д хүрлээ гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн комиссоос өнөөдөр мэдээллээ.

Үүнд эх газрын Хятад улсад амиа алдсан 811 хүн, Хонконг, Филиппинд тус бүр нэг хүн бүртгэгдлээ.

Уханий коронавирусын нас баралт 2003 оны 774 хүний аминд хүрсэн хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог синдромын (SARS) дэгдэлтээс даваад байна.

Өнгөрсөн нэг хоногт халдвар авсан хүний тоо 2656 болж, эх газрын Хятадад коронавирусын халдвар авсан тохиолдол хамгийн багадаа 37,198 болоод байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ