Өвөрхангайд Шилийн гол аймгаас ирсэн нэг хүнийг тусгаарлажээ

2020-02-08

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусын сэжигтэй нэг хүн тусгаарлагджээ. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Тэрээр өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт
Цагаан сарын бууз хийжээ. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн байна. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

 Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ