
Эх газар Хятад дахь коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо 33 мянгад хүрч, Хонгконгийн хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ.
Засгийн газраас нь ард иргэддээ санаа зовох зүйл байхгүй гэж албан ёсны мэдэгдэл хийсэн боловч сандралд орсон Хонгконгчууд вирусын эсрэг тэмцлийн дүнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн дуусах вий гэсэн болгоомжлолын дүнд ариун цэврийн цаас, будаа зэргээ бөөндөж авч байна.
Өнгөрөгч тав дахь өдөр эмийн сангийн гадаа үүссэн урд дараалалд зогссон оршин суугчид мөн адил амны хаалт, ариун цэврийн цаас зэргээ бөөндөн авч, хадгалах зорилготой байжээ.
Тус улсын хувьд эх газар Хятадаас ирэх хөл хөдөлгөөнийг хоёр долоо хоногийн турш хаасан юм. Хонгконгийн удирдагч Маттев Чүнг “Ингэж хөл хорио тогтоосон нь Хятадаас урсгалтай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байсан, масс худалдан авалт хийх шаардлагагүй байсан” гэжээ.
Засгийн газраас гурав дахь өдөр нь мөн адил “Хоол хүнсний хомсдол үүсээгүй, будаа,гоймон гэх мэт өдөр тутмын хоол хүнсний хангалттай нөөц бий. Олон нийт үүнд санаа зовох шаардлагагүй гэжээ” гэж мэдээлсэн юм.
Мөн Хонгконгийн Хүнсний зөвлөлөөс коронавирус нь будаа,хүнсний ногоо,бусад хүнсний бүтээгдэхүүний нөөцөд нөлөөлөхөөр хэмжээний том нөлөө үзүүлээгүй гэжээ.
Тус улсын хувьд эх газраас ирэх хөдөлгөөнийг хоёр долоо хоногийн турш хаасан ч энэ нь хилээ бүр мөсөн хаасан гэсэн үг биш юм. Хятадтай хиллэдэг хоёр боомт нь энгийн ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: abcnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй