
Антарктидын ихэнх хэсгээр урьд өмнө байгаагүйгээр дулаарч, өнгөрөгч пүрэв гарагт тивийн хойд хэсэгт байрлах алслагдсан судалдааны станцад хамгийн дулаан хэм бүртгэгдсэн тухай цаг уурын мэргэжилтнүүд мэдээллээ.
Тивийн Тринити хойг дээрх Аргентины Эсперанза нэртэй судалгааны баазад цельсийн 18.3 хэм бүртгэгдсэн байна.
Өмнө нь энэ байршил дээр 2015 оны гуравдугаар сарын 24-нд агаарын хэм цельсийн 17.5 хэм бүртгэгдэж байжээ. Click To Tweet 17.3 хэм бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст зуны улирлын агаарын хэм юм. Харин дэлхийн хамгийн хүйтэн газар болох өмнөд туйл Антарктид тивийн хувьд энэ нь жирийн үзэгдэл биш.
Тус тив, тэр дундаа Тринити хойг нь дэлхийн дулаарал хамгийн хүчтэй нөлөөлж байгаа бүс нутгуудын нэг юм. Сүүлийн 50 жилийн хугацаан д гэхэд дундаж температур 5 хэмээр огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хойгийн баруун эргийн дагуух мөсөн голын 87 хувь нь энэ хугацаанд хайлжээ. Click To Tweet 2008 оноос бүр ч хурдацтай хайлж байна.
Одоогоор агаарын хэм 18.3 хэмд хүрч халсан дээд рекордыг Дэлхийн цаг уурын байгууллагаас баталгаажуулаагүй байгаа аж. Дээд рекордыг албан ёсоор баталгаажуулахын тулд тусгай комиссыг хуралдуулах юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй