• ШУТС-гаас санхүүжүүлдэг захиалгат төслүүд нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй

    2020-02-08

    Бид өмнөх нийтлэлээрээ Монгол улсад шинжлэх ухааны нэг төсөлд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулагддгийг харуулсан. Тэгвэл энэ удаад 2018 онд дууссан захиалгат төслийн нийт санхүүжилт,түүний үр дүнг ил тод байдлаар хүргэхээр бэлтгэлээ.

    2020 он гарчихаад байхад 2018 онд дууссан төсөл гэх учир нь шинжлэх ухааны нэг төсөл нь нэг жилд хэрэгжээрд дуусчихдаггүй, дунджаар 2-3 жил үргэлжилдэг.

    Захиалгат төслийн онцлог нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн байдаг. Эдгээр захиалгат төсөл нь ШУТСангаас санхүүждэг төслүүд дундаас хамгийн том дүнтэй нь байдаг гэж хэлж болно. Захиалгат төслийг эрдэм шинжилгээний хүрээлэн,их,дээд сургуулиуд мөн хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэдэг.

    2018 онд дууссан захиалгат төслийн дүнд нийт 199 бүтээгдэхүүн нийлүүлэгджээ

    Үүнд шинэчилсэн технологи, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээс гадна патент,стандарт, арга, аргачлалууд ч багтжээ.

    Захиалгат төсөл нь ШУТСангаас санхүүждэг төслүүд дундаас хамгийн том дүнтэй нь

    Эдгээр 2018 онд дууссан захиалгат төслийн нийт санхүүжилтыг авч үзвэл нийт 4 тэрбум 385 сая төгрөг байна. Санхүүжилтыг задлан авч үзвэл эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд хамгийн их буюу 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилттай төслүүдийг хийж гүйцэтгэжээ.

    Захиалгат төслүүлд нь нийгэм, эдийн засагт өндөр үр өгөөжтэй 

    Шинжлэх ухаан гэхээр зөвхөн хими, биологи, физик биш гэдгийг дараахь захиалгат төслүүд харуулж байна. Шинжлэх ухааны салбар, түүний судалгааны арга,аргачлал нь  МАА-аас авахуулаад нийгэмд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ч ашиглагдаж байна.

    Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” төсөл

    Төсөл хэрэгжсэнээр гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, хуулийн төсөл боловсруулж, одоогоор хуулийн төслүүдэд тусгагдаад байна.

    ЦЕГ, АТГ, ШШГЕГ, ШЕЗ зэрэг байгууллага гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд баримтлах заавар, эрх зүйн акт, маягт, аргачлалыг ҮСХ-оор шинэчлэн батлуулсан ба УЕПГ, ШШҮХ батлуулахаар боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих явцад практик байгууллагуудын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаа боловсронгуй болон хөгжжээ.

    ХХААХҮЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн “Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн экотехнологийн судалгаа” төсөл

    Төсөл хэрэгжсэний дүнд хялбар цагаан идээ нь коллагений карбоксилийн болон амин бүлэгтэй зэрэг холбогдож байгаа учхаас бусад төрлийн органик идээнүүдийтэй харьцуулахад арьс, ширэнд 98-ээс дээш хувь шингэдгийг тогтоожээ. Ингэх нь идээлэх дамжлагын хугацааг 1.8 дахин, дамжлагын тоог 2-оор хорогдуулдаг аж. Энэ экотехнологийг салбарын хэмжээнд нэвтрүүлбэл 26.1 тэрбум төгрөгийн ашиг олох боломжтойг мөн тооцоолсон байна.

     Дээрх тоон мэдээллийг ШУТС-гаас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан-2019” сэтгүүлийн 16  дугаараас авч хэрэглэсэн болно.

    #ШУТСангаас мэдээлж байна

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ