Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Махбалыг суллана гэж хэд хоногийн өмнө шуугисан нь ташаа мэдээлэл бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийгээд дуусчээ. Ингээд өнөөдөр хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.
Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Одоогоор Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
20 жилийн ял өгөөд мартаач , хүн алж айлын амьдрал сүйтгэчихээд байхад үнэ хаялцаж байгаа юм шиг хөтлөөд гүйгээд байх юм