Хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон аж ахуйн нэгж,бизнес эрхлэгчиддээ Сангийн яам талархал илэрхийллээ

Сангийн яам 2019 онд хамгийн олон НӨАТ-ын баримт олгож татвар төлөгчийн үүргээ биелүүлсэн 10 аж ахуй нэгж, 10 хувиараа бизнес эрхлэгчдийг тодруулан талархал илэрхийллээ. Энэ жилийн хувьд анх удаа хамгийн олон баримт хэвлэж олгосон хувиараа бизнес эрхлэгчдийг тодруулснаараа онцлогтой байлаа. Мөн  үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор  ирэх жилүүдэд хамгийн олон баримт хэвлэсэн үндэсний үйлдвэрлэгч компанийг тусгайлан тодруулах юм байна. 2019 онд хамгийн олон баримт хэвлэсэн үндэсний үйлдвэрлэгч компаниар Сүү ХК шалгарчээ. Тус компани нь 2019 онд нийт нэг тэрбум орчим төгрөгийн НӨАТ-ын баримтыг хэвлэн олгосон байна. Click To Tweet

2019 онд хамгийн олон НӨАТ-ын баримт хэвлэж олгосон ААН-үүд:

1. Мобиком корпораци ХХК
2. Номин тав трейд ХХК
3. Юнител ХХК,
4. Ник ХХК
5. Петростар ХХК
6. Монос-Улаанбаатар ХХК
7. Миний дэлгүүр ХХК
8. Моннидер ХХК
9. Алтанжолоо трейд ХХК
10.Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК

Мнө 2018 онтой харьцуулахад 2019 онд олгосон төлбөрийн баримтын өсөлтөөр Сиркл Чейн ХХК тодорчээ.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон хувиараа бизнес эрхлэгчид:

1. Ц.Рэгзэдмаа
2. З.Цогтсүрэн
3. Н.Энхтунгалаг
4. А.Ариунбилэг
5. Т.Цэрэндулам
6. М.Эрдэнэчимэг
7. Р.Уранчимэг
8. Ц.Энхбат
9. М.Мандахбаяр
10. Д.Ганболд

Хувиараа бизнес эрхлэгчдийг төлөөлөн Өвөрхангай аймгийн З.Цогтсүрэн Сангийн яамны хамт олонд талархал илэрхийлээд,” Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв дээр хүнс,ногооны Арвин худалдааны төвийг 1990-ээд оноос эхлэн ажиллуулж ирсэн. Энэ хугацаанд бизнес маань өргөжиж орлого нэмэгдэхийн хэрээр төрд төлөх татвар маань нэмэгдсээр, өнөөдөр хамгийн олон баримт хэвлэн олгосон бизнес эрхлэгчээр шалгарсандаа баяртай байна ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

2019 оны төсвийн орлогыг 700 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт татвар төлөгч, иргэд Та бүхэндээ баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ