Зарим хэвлэлээр уг хэрэгт холбоотой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхиж, оргон зугтаасан гэх мэдээллийг түгээсэн юм.
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс уг асуудлыг тодруулахад “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогч нар оргон зайлсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. П.Цагааны эхнэр уг хэргийн яллагдагч биш” гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, Үндэсний шуудан сонины 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №25 (3489) дугаарт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр хил даван зугтжээ” гэсэн гарчигтай худал мэдээлэл гарсан байна.
Миний эхнэр “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг хил давж зугтаагүй бөгөөд ээлжийн амралтаараа хүүхдүүдтэйгээ амарч байгаа болно. Манай гэр бүлийн гишүүдийн хэн нь ч ямар нэгэн хэрэгт яллагдагчаар татагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд, Үндэсний шуудан сонин бузар гүтгэлгээ даруй зогсоож, залруулга гаргахыг шаардаж байна. П.Цагаан” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
The best porno movies in hd quality – https://x-movies.net/sex-video/cassidy-banks-fucked-by-brad-knight/