
Гэрэл зургийг mpa.mn
ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор амны хаалтын импортын хэмжээ өсчээ. 2019 оны арванхоёрдугаар сард 500 мянган амны хаалт орж ирсэн бол 2020 нэгдүгээр сард 68 мянга, хоёрдугаар сард 1 сая 900 мянган амны хаалт Турк, Солонгос улсаас импортоор оруулж ирсэн гэх мэдээллийг ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Цэрэн өгч байна.
Ариутгал цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ
2020 оны нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ бага зэрэг буурсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Нийтдээ 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн. Энэ нь өмнөх оны нэгдүгээр сараас 24.4 хувиар буурсан үзүүлэлт. Харин 473 сая ам.долларын импорт хийсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Он гарсаар Монгол Улс БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа байхгүй. Click To TweetХалдвар гарсан гэж зарласан хотуудаас 2019 онд 23.7 сая ам.долларын бараа импортолж байсан бол 2020 онд 10.8 сая ам.долларын бараа импортолсон байна.
Мөн шувууны томуу бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс тахианы мах, махан бүтээгдэхүүний импортыг хориглосон.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс БНХАУ-аас 1200 тонн тахины мах, ОХУ-аас 13,8 сая ширхэг өндөг импортолсон байна. Click To TweetМанай улсын экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг мөн БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг ажээ.
Импортын гол нэрийн бүтээгдэхүүний тодорхой хувь БНХАУ-аас орж ирдэг. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногооны импорт бага хэмжээгээр орж ирдэг. Дотооддоо үйлдвэрлэдэг учраас эрсдэл гарахгүй гэх мэдээллийг ГЕГ-аас өгч байна.
Ихэнх хувийг машин тоног төхөөрөөмж, сэлбэг хэрэгсэл, химийн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл эзэлдэг ажээ.
ШУУД ҮЗНЭ ҮҮ.
ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна
Posted by Gereg.Mn on Thursday, February 6, 2020
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй