ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Дархлаагаа дэмжиж тэжээллэг хоол ид, 22 цагаас хэтрэхгүй унт, бага стрест

2020-02-07

ЭМЯ-наа коронавирустэй холбоотой мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн хурлаа сая хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.

ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон.

Ховд аймагт 2, Дархан-Уул аймагт 1 хүн тус тус тусгаарлагдсан

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

ХӨСҮТ-ийн лабораторит ирсэн шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 6-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д зургаан хүн хяналтад байна. Ховд аймагт 2, Дархан-Уул аймагт 1 хүн тус тус тусгаарлагдсан, шинжилгээний хариу маргааш гарна.Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй.

Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах , олон хүнтэй газар явахгүй байх гэх мэт иргэд  хувь хүний зүгээс өөрсдийгөө хамгаалах аргыг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Харьцангуй сахилга баттай ажиллаж байгаагийн үр дүнд эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо багассан  байна. Хөнгөн хэлбэрийн томууг гэртээ эмчлэх хэрэгтэй. Амны хаалт, хамгаалалтгүй бага насны хүүхдийг эмнэлгээр дагуулж явах нь томуугийн  халдвар авах эрсдэлтэй.

Дархлаагаа хоол хүнс, амралтаар сайн   дэмж. Оройн 22-22.30 минутаас хэтрэхгүй унтвал дархлааны эсүүдийг сэргээдэг бодис идэвхждэг.

Хамгийн энгийнээр тайлбарлахад, бага стрест. Стресдээд байвал таны дархлаа унана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ