ДЭМБ халдварын эсрэг төлөвлөгөө боловсруулж байна

ДЭМБ Женев дэх төв байрандаа, адил бус улс орон буюу бүс нутаг халдварын эсрэг хариу арга хэмжээ авахад удирдамж болгох зорилготой шинэ төрлийн коронавирусын халдварыг хяналтдаа авах “стратегийн бэлтгэл, хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж эхэлснээ өчигдөр мэдэгдсэн.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос “коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношлох талаар улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “стратегийн бэлтгэл, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г эхлүүлж байгаа юм. Энэ төсөл ирэх гурван сарын хугацаанд 675 сая ам долларын санхүүжилт шаардлагатай байна. ДЭМБ 61.5 сая ам долларыг тус байгууллагын халдварын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдсэн хөрөнгийг халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах эрсдэл өндөр буюу шаардлагатай улс оронд олгоно” гэжээ.

Тэрбээр өмнөх өдөр нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах зангилаа цаг үеийг сайтар ашиглаж, нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, оношлогоо, эмчилгээний арга барил, эм бэлдмэл, вакциныг судлан бүтээхийн тулд хичээн ажиллахыг холбогдох улс орнуудад хандан уриалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ