Автобусны картын 12 орон бүхий дугаараар 500-2 сая төгрөгийн азтан шалгаруулна

2020-02-06

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд тав дахь жилтэйгээ золгож байна. Үүний хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн шагналын сантай азын сугалааг зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Эхний азтангууд энэ сарын 12-нд тодрох юм байна.

Тодруулбал, тухайн сард 10-аас дээш удаа нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд уг урамшуулалд хамрагдах юм.

  • картын дугаарын сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг,
  • зургаан орон таарвал хоёр сая төгрөг,
  • дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрх,

Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ