2020 оны нэгдүгээр сарыг цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн дулаан гэж тэмдэглэв

2020 оны эхний сар бол цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан 1-р сар байжээ.

1981 оноос 2010 оны хоорондох дундаж үзүүлэлттэй харьцуулахад Норвегиас Орос хүртэлх орнуудын температур 6 хэмээс илүү байсан аж. Ерөнхийдөө Европт цаг агаар ердийнхөөс 3 хэмээр дулаарч 2016 оны дээд хэмжээнээс 0.03 хэмээр, 2007 оны 1-р сарын дүнг 0.2 хэмээр шинэчилжээ.

Ийм өгөгдлийг “Copernicus” хиймэл дагуулын байгаль орчны хяналтын системээс авсан заалтын үндсэн дээр цаг уурчид хийжээ.

Дулааны хэм дунджаас дээгүүр байсан нь АНУ-ын ихэнх хэсэгт, Канадын зүүн хэсэгт, Японы нутгаар, Хятад, Зүүн өмнөд Азийн зарим хэсэг, Шинэ Өмнөд Уэльс, Австрали, Антарктидын зарим хэсэгт ажиглагдсан байна.

Хамгийн хэвийн бус мэдээллийг Норвегийн баруун хэсэгт байх Сунндалсора хотод тэмдэглэжээ. 1-р сарын 2-ны өдөр термометрүүд +19 градус хүрч байсан нь сарын дундаж үзүүлэлтээс 25 градусаар илүү байжээ.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Европын өмнөд хэсэгт анх удаа, Шпицберген архипегын хэд хэдэн нутагт, Баренцын тэнгисийн зарим хэсэгт хэвийн хэмээс доош температур ажиглагдаж байжээ. Мэргэжилтнүүд мөн Аляска болон Канадын баруун хойд, зүүн хойд нутгийн хэд хэдэн бүс нутгийн сарын дундаж үзүүлэлттэй харьцуулахад цаг агаар хүйтэрч байгааг тогтоожээ.

Цаг уурчдын үзэж байгаагаар дэлхийн хэмжээнд ерөнхийдөө 2019 оны 2-р сараас 2020 оны 1-р сарын хоорондох температур 1981-2010 оны дундаж түвшнээс 0.62 хэмээр давжээ. Ингэснээр 2019 оныг 2016 оноос хойшхи цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан хуанлийн жил болгон тооцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ