ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Эрдэнэхүүг томилжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Түүний оронд тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг томилжээ.  

Н.Эрдэнэхүү нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн Монгол-Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ