Капитал банкны  орон нутгийн салбаруудыг дэлгүүр болгон, эд хогшлыг худалдаж эхэлжээ

2020-02-06

Капитал банкинд хадгаламж эзэмшиж  байсан иргэдийн  хохирлыг барагдуулж дуусаж байгаа талаар  Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч М.Адилбиш өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Монгол банк есөн сарын өмнө   Капитал банкийг татан буулгаж, М.Адилбишийг Капитал  ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар томилсон.

Тэрээр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулав.

Капитал банкны дийлэнх хадгаламж эзэмшигчийг хохирлыг барагдуулсан байна. Хамгийн түрүүнд 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас төлжээ.  Үүний дараа 500 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг эргүүлэн төлсөн байна. Одоо  үүнээс дээш үнийн дүн бүхий хадгаламжтай 30 иргэн  үлдсэн гэв.

Капитал банкны нийт өр төлбөр 641 тэрбум төгрөг ажээ.

Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг  барагдуулахын тулд тус банкны төв байр, орон нутгийн салбаруудыг дэлгүүр болгон, эд хогшлыг худалдаж эхэлсэн байна.

Тус банкны нийт өр төлбөрийг 641 тэрбум төгрөг хэмээн эрх хүлээн авагч мэдэгдэв.

Харин тус банкнаас зээл авсан иргэд болон ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа аж. Бүх зээлийг төлүүлж, өглөгийг барагдуулсан ч 205 тэрбум төгрөгийн зөрүү үүсэх тооцоо гарчээ.

Ирэх гуравдугаар сарын 31 гэхэд “Капитал” ХХК-тай зээл төлөх график байгуулахгүй, зээлээ эргүүлэн төлж эхлэхгүй бол нэрсийг нь олон нийтэд ил болгох юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ