ШИНЭ нам болон С.Эрдэнэ нар биднийг тайван ажлаа хийх боломжийг олго

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ хоёрдугаар сарын 3-ны өдөр ШИНЭ намын зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаггүй, ажиллагсад нь хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр худал тайлбар хийсэнд гүнээ харамсаж байна. Иймд нотолгоогүй ташаа, мэдээлэл зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдөөс гаргаж буй тул зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг хүсч байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр мэдээллийн эхэнд онцлов. Тиймээс ШИНЭ намын дарга Ж.Батзанданд “мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

Мөн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ  “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоог юу ч хийгээгүй мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явуулсан.

Тэрбээр Үйлдвэрчний эвлэлийн даргад өрсөлдөхийн тулд тодорхой гурван шаардлага хангаж чадаагүй.

Нэгдүгээрт үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус, хоёрдугаарт хөдөлмөрийн насных биш, гуравдугаарт дээд сургууль төгсөөгүй байсан учраас үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад өрсөлдөх эрхгүй гэж бид үзсэн. Үүнээс хойш С.Эрдэнэ үйлдвэрчний эвлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ нам хамтарч үйлдвэрчний эвлэлийг гутаан доромжилж байна” гэж онцоллоо.

Эрдэнэт үйлдвэр “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилчдын цалинг нэмсэн. Одоо ч дахин нэмэхээр төлөвлөж байгаа юм. Нэг ч хүн ажлаас халагдаагүй. 6700 ажилтан, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан, гавьяаны амралтаа авсан албан хаагчид болон 30 гаруй мянган хүний аж амьдралын баталгаа болж байгаа.

Олон улсын 85-р конвенцийг дагаж мөрддөг. Үйлдвэрчний эвлэлийн дотоод зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах сонирхолтой улстөрчид сонгууль дөхөхөөр олширдгийг иргэд гадарладаг болсон болов уу.

Үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш ажиллаасаар ирсэн. Одоо ч хамтарсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш хэвийн ажилласаар ирсэн. Хамтын гэрээнд, эмэгтэй ажилчид төрсний дараа сар бүр 500 мянган төгрөг авч, хүүхдээ гурван нас хүртэл өөрөө харах боломжийг олгосон.

Гэрээний дагуу 2017, 2018 онд ахмадуудад олгодог тэтгэврийн нэмэгдлийг 50 хувиар нэмж, сар бүр 210 мянган төгрөгний нэмэлт тэтгэвэр олгож байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ