
Зэвсэглэлийг хорогдуулах ба бүс нутгийн хямралыг энх тайвны арга барилаар зохицуулах асуудлаар Америктай хэлэлцэхэд бэлэн байна гэж Оросын ерөнхийлөгч Путин хэллээ.
В.Путин Кремлийн ордонд 23 орны Орост суух шинэ элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан байна. Тэрээр энд хэлсэн үгэндээ “Орос Америкийн харилцаа түүнчлэн түүний тогтвортой чанар, урьдчилан төсөөлөх чанар нь дэлхийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж байна. Хоёр орны харилцааг эрх тэгш, улс орны бүрэн эрхийг харилцан хүндэтгэсэн ба улс орны дотоод хэрэгт харилцан оролцохгүй байх нөхцөлд байгуулах ёстой гэж Оросын тал үзэж байна” гэжээ.
Путин “Зэвсэглэлийг хорогдуулах, стратегийн тогтвортой чанарыг баталгаажуулах, терроризмтой тэмцэх ба бүс нутгийн хямралыг зохицуулах асуудлаар Америктай хэлэлцэхэд Оросын тал бэлэн байна. Хоёр тал бүтээлч хамтын ажиллагаагаа сэргээх нь хоёр орон түүнчлэн, дэлхийн ашиг сонирхолд нийцнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Ард түмнээ америкаар 10-аад жил айлгаж өөрөө баяжиж улс төрөөс буцах нь дөхөөд ирэхээр худлаа саймширч байгааг нь ээ
дарангуйлагчдын гол арга. Худлаа гадны дайсан бий болгоод л айлгаад л өөрөө баатар болоод л
The best sex videos in hd quality – https://x-movies.net/sex-video/me-cojo-a-mi-prima-de-19/