Д.Нямхүү:Австралийн нэг, Монголын зургаан иргэнийг тусгаарласан, шинжилгээний хариу маргааш гарна

2020-02-06

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй гэх мэдээллийг ЭМЯ-наасс өгч байна. Харин ХӨСҮТ-д  сэжигтэй 7 тохиолдлыг  тусгаарлаж шинжилгээнд хамруулсан  байна.  Шинжилгээний хариу маргааш гарна

ХӨСҮТ-ийн захирал,доктор Д.Нямхүү:Өчигдөр ХӨСҮТ-д  сэжигтэй гурван тохиолдлыг  нэмж тусгаарлан шинжилгээнд хамруулсан.

Тухайлбал,

  • СӨҮЛ-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австралийн иргэн
  • Токио-Улаанбаатарын нислэгээр  ирсэн Монголын иргэн.
  • Нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүдийн вагоноор ирсэн нэг иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулсан.  Шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Өчигдөр Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарласан байгаа. Мөн хариу гараагүй байна. Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад хандахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Click To Tweet

Дархан-Уул аймаг илэрсэн нэг сэжигтэй тохиодлын шинжилгээний хариу сөрөг гарсан” гэх мэдээллийг өглөө.

                                  “БНХАУ-руу аялах 25 нислэгийг цуцалсан”

ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжүүлсэн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэе.

Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцалсан.

  • нэгдүгээр сарын 3,
  • хоёрдугаар сарын 20,
  • гуравдугаар сарын 2 нислэгийг цуцалсан.

Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явна.  Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.

Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ