
-Оскарын шагнал хүртсэн тэрээр бараг зуун кинонд тоглосон бөгөөд Ромын боол Спартакийн дүрээр нь олон нийт сайн мэднэ-
Холливудын “алтан үе”-ийн домог, Америкийн нэрт жүжигчин Кирк Дуглас 103 насандаа таалал төгсөв. Түүнийг нас барсан тухай Кирк Дугласын гэр бүлээс мэдэгдлээ.
“Дэлхий даяар тэрээр домогт, кино урлагийн алтан үеэс гаралтай жүжигчин, шударга ёсны төлөө тууштай зүтгэж, түүний итгэл үнэмшил нь биднийг бүгдээрээ хичээх ёстой гэсэн жишгийг тогтоосон” гэж гэр бүлийн мэдэгдэлд дурджээ.
Кирк Дуглас бол “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Алтан баавгай”, “Эмми”, “Сезар” ба дэлгэцийн жүжигчдийн “Guild” шагнал хүртсэн жүжигчин юм. Дуглас мөн өөрийн “Алдрын од”-той. Түүний хамгийн чухал дүрүүдийн нэг бол 1960 онд тоглосон “Спартак” киноны гол дүр юм.
1996 онд Кирк Дугласын тархинд цус харваж, тэр нь бүрэн эдгэрээгүй байжээ. Өвчин эмгэгийн дараа тэрээр кинонд тоглохоо больсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
хүү нь аюул дагуулсан илгээмж киноны майкл дуглас биз дээ