• ЭМЯ:Дархан-Уул аймагт болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

    2020-02-06

    Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралд ХӨСҮТ,  Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцож байна.

    Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон” гэлээ.

    ДЭМБ-аас өнөөдрийн  байдлаар  28262 тохиолдол бүртгэглэж 565 хүн нас барсан.  24 улсад 191 тохиолдол  бүртгэгдсэн. Бельги улсад анхны тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-аас өөр улсад нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн нь  Филиппин.

    ДЭМБ-аас дэгдэлтийг хяналтадаа авч, дэлхийн хэмжээнд дэгдэхээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна гэх мэдээллийг өгч байна.

    Коронавирусийн үндсэн шинж тэмдэг нь ханиалгах халуурах, хоёр талын уушгид хатгалгаа үүсэх. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө.

    ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн.

    Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан.

    Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна. ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ” гэв.

    ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

    Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 2 нислэгийг цуцалсан.

    Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явж байна. Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.

    Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.

     

    Шууд үзнэ үү. 

    Gereg.Mn

    ЭМЯ-наас коронавирусын асуудлаар мэдээлэл хийж байна.Шинэ коронавирусын сэжигтнээр тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    Posted by Gereg.Mn on Wednesday, February 5, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ