Гахай, тахианы мах, өндөгний импортыг хориглох санал оруулна

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ.

Коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна. Өнөөдөр боомтуудад ажиллах баг нисдэг тэргээр гарах ажээ.

Өнөөдөр Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нарийвчлан оруулж шийдүүлэх юм байна. ОБЕГ-ын дарга Т.Бадрал Эрүүл мэндийн салбараас өндөр хөрөнгө оруулалт шаардах санал орж ирснийг  мэдээлэв. Энэ хүрээнд төрийн аль нэг эмнэлгийг бүрэн суллаж, тусгаарлах шийдэлд хүрээд байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ