“Монгол Улсад коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байна”

2020-02-06

НОБГ, болон Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн холбоотой асуудлаар хийдэг  ээлжит хэвлэлийн хурлаа сая хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн нэг ч тохиолдол Монгол Улсад  бүртгэгдээгүй илрээгүй байна. Тиймээс илэрсэн мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага түгээхгүй байхыг   НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар  хүслээ.

Өнөөдрийн байдлаар сэжигтэй гэсэн 79 хүнийг  ХӨСҮД-т тусгаарласан байгаа. Уханиас ирсэн 31 иргэнээс авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Давтан шинжилгээг хийсэн. Хариу одоогоор гараагүй гэсэн мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгч байна.

Өнгөрсөн гурав хоногт угаартсан гэх  14 өрхийн 31 иргэн Яаралтай түргэн тусламжийн төвд  хандаж эмнэлгийн тусламж авсан байна. Өнөөдрийн  байдлаар нэг иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад  иргэдийг гэрт нь буцаасан байна.

 

ШУУД ҮЗНЭ ҮҮ. 

Gereg.Mn

Сайжруулсан түлш болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Wednesday, February 5, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ