• Өнөөдрөөс зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор иргэдийг хил нэвтрүүлнэ

    Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс гуравдугаар сарын 2-н хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэхээр болж байна.  

    Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.

    Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

    Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.

    Харин БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6-н хүртэл бүх боомтоор нэврүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6,000 гаруй иргэн эх орондоо ирснийгХилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлсэн.

    ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна. БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа” хэмээсэн.

    Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ