Тус онгоцонд зорчигчид, нислэгийн багийн зургаан гишүүн нийт 177 хүн байсан ба ослын улмаас нэг хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Онгоц газардах үед хүчтэй аадар бороо орж байсан бөгөөд ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулжээ.
Зорчигчдын ихэнх нь турк хүмүүс байсан ба 20 орчим гадаадын иргэн байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Цахим сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад онгоц осолдсоны дараа гал гарч байсан ч гал сөнөөгчид унтраажээ. 20 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Pegasus Airlines” компани нь нийт 83 онгоцтойгоос 47 нь “Boeing”, 36 нь “Airbus” компанийн онгоц гэнэ.
2018 оны нэгдүгээр сард тус компанийн ижил загварын онгоц дээрхтэй төстэй байдлаар осолдсон бөгөөд нэг ч хүний амь эрсдээгүй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
боингийн онгоцнууд чинь нисдэг авс болчихжээ..
Turk nisgegch chadvarlag baij ene olon hunii ami nas avragdsanbna Gehdee sharhdaj bertsen humuus ih bgaa ni ih tom osol!! Turk ulsad emgenel ilerhiiley!!! Ih aihtar osol boljee