УНДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорилоо

АТГ албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр хүнийг саатуулжээ. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /УНДЕГ/-ын дарга асан Ц.Уртнасанг санхүүгийн хэлтсийн дарга асантай нь хамт саатуулжээ. 

Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ. Түүнийг 30 хоног цагдан хорилоо.

Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад УНДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ