Дархан,Орхон аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу маргааш гарна

2020-02-05

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар 24483 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.

Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч, сэжигтэй тохиолдол бүрийг ХӨСҮ-д тусгаарлан, тандалт, шинжилгээ хийж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Дархан, Орхон аймагт коронавиурсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Тодруулбал, Орхон аймагт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн тээврийн жолоочийг өнөөдөр тусгаарласан байна.  Түүний биеийн халуун хэвийн байсан ч халдварын голомт хотоос ирсэн учир  ДЭМБ-ын зѳвлѳмжийн дагуу түүнийг тусгаарлажээ.

Шинжилгээний дээжийг Улаанбаатар руу авчирсан бөгөөд  хариу  нь маргааш гарна гэж Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Мөн БНСУ-аас зорчиж ирсэн хоёр иргэнийг  ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа авч эхэлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан.  Хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлан, тандалт судалгаа, шинжилгээ хийж, эмчийн хяналтад байлгаж байна.

Өчигдөр буюу 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн. Тухайн хоёр хүнийг ХӨСҮТ-ийн тусгай тасагт тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Хариу нь маргааш гарна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ