Иранд америкийн тагнуул гэж сэжиглэгдсэн этгээдэд цаазаар авах ял оноожээ

Ираны цөмийн хөтөлбөрийг тагнасан хэргээр Америкийн ТТГ-ынх хэмээн сэжиглэгдсэн сэжигтэнд цаазаар авах ял оноолоо хэмээн Ираны Дээд шүүхийн төлөөлөгч Голам Хусейн Исмаили мэдэгдлээ.

Түүний хэлснээр Амир Рахимпур гэдэг иргэнд АНУ-ын талд ашигтайгаар тагнуул хийсэн хэргээр цаазаар авах ял оноожээ. “Дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр баталлаа” гэж Tasnim агентлаг Исмаилийн үгээс  иш татан мэдээлжв.

Вашингтонтой харилцаа нь хурцдаж байгаатай холбогдуулан Иран гадаадын төлөөлөгчдийг тодруулах кампанит ажил явуулж байгааг тэмдэглэжээ. АНУ-ын талд ашигтайгаар тагнуул хийсэн хэргээр орон нутгийн иргэдэд ял тооцсон хэрэг дахин дахин гарах болжээ. Хамгийн сүүлд ийм тохиолдол 2019 оны 10-р сарын 1-нд бүртгэгдсэн.

Өнгөрсөн оны долдугаар сард Тегеран ТТГ-аас Ираны цөмийн ба цэргийн байгууламжид тагнуул хийлгэхээр элсүүлсэн 17 иргэнийг баривчилсан бөгөөд тэдний зарим нь цаазаар авах ял сонссон гэж CBS News мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ