• Т.Бадрал:Аль нэг эмнэлгийг суллаж, сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно

    2020-02-05

    Улсын Онцгой комисс ээлжит бус хуралдаанаа хийж, сая тарлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцуулав.

    Тэрээр,  нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна.

    БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ.  Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна” гэв.

    Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор хэд хэдэн шийдвэрийг хуралдаанаар гаргасан байна.

    Тухайлбал,

    • Шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хоригложээ.
    • Мөн гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байгаатай холбоотойгоор боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна.
    • Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гаргана.
    • Шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцжээ.

    Төлөвлөгөөнд орох саналаа  нэгтгэн маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт шаардлагатай  хөрөнгө мөнгөтэй нь танилцуулах  юм байна.

    Түүнчлэн, нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна.  Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргадаг.
    Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах вэ гэдэг шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана.

    Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэх мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өглөө.

    ШУУД ҮЗНЭ ҮҮ. 

    Gereg.Mn

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, February 4, 2020

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ