
Болгарын ард түмэнд хэлсэн үгэндээ бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Румен Радев Ерөнхий сайд Бойко Борисов тэргүүтэй засгийн газарт итгэхээ больсон тухай мэдэгджээ.
“Өнөөдрөөс эхлэн би Болгарын иргэдийн ашиг сонирхолд нийцэхгүй, нийгмийн хурц хямралыг хариуцаж байгаа засгийн газарт итгэх итгэлээ албан ёсоор алдаж байгаагаа мэдэгдэж байна” гэж Радев хэлжээ.
Ерөнхийлөгч сайд нарын танхимыг улс оронд шаардлагатай шинэчлэлийг хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэхэд амжилтанд хүрээгүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй байгаа зэргээр буруутгаж байгаа юм. Тэрээр дэд бүтцийн доройтлоос болж өдөрт хэд хэдэн цаг усны хэрэглээ хязгаарлагддаг Перник мужийн оршин суугчдын сүйрлийн нөхцөл байдлыг засгийн газар хариуцаж ажилласангүй гэв. Түүнчлэн тэрээр бусад улсаас Бүгд найрамдах улсын үйлдвэрүүдэд хүргэгдсэн хүлээн зөвшөөрөгдөөгүй хогийг шатаахад хүргэсэн нийгэм дэх нөхцөл байдлын талаар дурдлаа. “Болгар бол хог хаягдлыйн орон биш. Болгарчуудын эрүүл мэндэд эрсдэл учруулах эрхгүй. Ингэснээр цөөн тооны бизнесменүүдэд л ашиг тусаа өгөх болно” гэж Радев хэлжээ.
“Төрийн эрх баригчдын санал зөрөлдөөн, эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүсийг айлган сүрдүүлэх боломжийг олгож байна. Иргэний эрх чөлөөнд зохион байгуулалттай дайралт хийж байна. Одоогийн засгийн газар … улс төр нуран унахад хүргэж, биднийг ирээдүйгээс салгаж байна. Үүнийг зогсоох цаг болжээ” гэж Болгар улсын тэргүүн хэлжээ.
Болгар бол парламентын бүгд найрамдах улс бөгөөд Ерөнхий сайд Бойко Борисовын нам нь эрх мэдлийг атгаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй