ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлагыг бүрэн хүлээлгүүлэхээр төрийн гурван өндөрлөгт хандлаа

Гэрэл зургийг mpa.mn

“Ялгаварлалыг хариуцлагажуулая” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлагыг бүрэн хүлээлгэх тухай албан бичгийг Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нарт хүргүүллээ.

“Ялгаварлалыг хариуцлагажуулая” нэгдлийн гишүүн н. Отгонцэцэг:

“ҮХЦ-ийн даргынхаа ажлыг өгчихөөд цэцийн гишүүний ажлыг хийж явж байгаа. Ард түмнээсээ уучлалт гуйхгүй байна. ҮХЦ-ээс манайд ирүүлсэн албан бичгийн хариуд “Нийт Монголчуудаасаа уучлалт гуйж байна” гэсэн ганцхан өгүүлбэр байгаа. Энийг уучлалт биш гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан. Ялангуяа Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаасаа уучлалт гуй, хоёрдугаарт, хариуцлагаа 100 хувь хүлээгээч гэсэн шаардлагыг хүргүүлсэн ч боловч бүрэн биелэгдэхгүй байгаа учраас төрийн гурван өндөрлөгийг энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хандаж байна” гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн дагуу албан бичгийн хариуг 30 хоногийн дотор хүргүүлэх юм.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ