Жадон Санчогийн төлөө энэ зун “Манчестер Юнайтед” ба “Челси” тэмцэнэ

Английн шигшээ болон германы “Борусси” багийн хагас хамгаалагч Жадон Санчо клубын бүртгэлээ зуны дамжуулалтын цонхоор өөрчилж магадгүй нь.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Манчестер Юнайтед”, “Челси” клубууд 19 настай хөлбөмбөгчийг сонирхож байгаа аж. Лондоны клубын удирдлага Санчогийн төлөө 100 сая фунт төлөхөд бэлэн байна. “Манчестер Юнайтед” үүнтэй ижил хэмжээний санал боловсруулж байгаа гэж мэдээлж байна.

Сануулахад Санчо 2017 оны зунаас Дортмундын “Борусси” багт тоглож байгаа. Германы клубын бүрэлдэхүүнд байхдаа 2019 онд тус улсын Супер цомын эзэн болсон.

Английн иргэний багтайгаа байгуулсан одоогийн гэрээ 2022 оны 6-р сарын эцэс хүртэл тооцогдож байгаа.

Бундеслигийн одоогийн улиралд Санчо 18 тоглолтод оролцож, 12 гоол оруулж, 12 гоолын дамжуулалт өгсөн гэж тэмдэглэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ