
Дэлхийн 28 улсад 24 мянган хүн БНХАУ-д гарсан шинэ коронавирусээр халдварлаад байна. Монгол улсад коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар гаргасан тохиолдолд эмнэлгүүдийнхээ бэлэн байдлыг хангаж буй. Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажилласан юм. Энэ үеэр коронавирустэй өвчтөн ирсэн тохиолдолд жирийн үйлчлүүлэгчдээ халдвар тараахгүйн тулд ямар зохицуулалтыг хийсэн талаар УНТЭ-ийн эмч нар танилцууллаа.
УНТЭ-ийн хувьд коронавирусын зориулалтаар эрчимт эмчилгээний 15, энгийн 50 ортой тусгай тасгийг эхний ээлжинд бэлтгэжээ.Энэ нь тус эмнэлгийн нийт орны 10 хувь юм байна. Click To Tweet Хэрвээ нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлэх боломжтой гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn
Коронавирусын халдвартай өвчтөнг тусгай тасагт зөөвөрлөн оруулах, улмаар эмчлэх явцад гадагш вирусыг тараахгүй байх олон улсын жишигт нийцсэн урсгалт зохион байгуулалтыг бий болгосон байна.
- Халдваргүй буюу ногоон,
- Завсрын буюу шар
- Халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх буюу улаан гэсэн гурван бүсчлэлээр урсгалыг зохион байгуулжээ.
Түүнээс гадна зөвхөн гаднаас биш амбулатори, түргэн тусламжийн тасгаас ч коронавирусын халдвартай өвчтөн орж ирэхийг тооцоолж тасаг бүрт өндөр халуунтай хүнийг тусгаарлан үзлэг хийх хэсгүүдийг гаргасан байна.

Гэрэл зургийг mpa.mn
Яаралтай тусламжийн хэсэгт халуунтай үйлчлүүлэгчийг энгийн үзлэгийн өрөөнд оруулахгүйгээр тусгаарласан өрөөнд үзэж сэжигтэйг нь тогтоосны дараа тусгаарлах уу эсвэл үндсэн урсгал руугаа оруулахаар зохицуулсан байна.
Сэжигтэй, халуурсан тохиолдлыг тусгай хамгаалах хувцастай сувилагч, эмч нар тухайн өвчтөнг гадаад урсгалаар дамжуулан шар бүс рүү оруулна. Энэ хаалга нь зөвхөн ордог шар бүс буюу энэ хаалгаар халдварын сэжигтэй өвчтөн, хамгаалалтын хувцастай эмнэлгийн ажилтнаас өөр хүн орохгүй мөн гарахгүй аж.

Гэрэл зургийг mpa.mn

Гэрэл зургийг mpa.mn
Эмнэлгийн ажилчид шар бүс рүү нэвтрэхдээ хойноо өөрсдийн нэртэй хамгаалах хувцас хэрэгслийг өмсөж орно.Эрүүл мэндийн сайдын А438 тушаалын дагуу бүх хамгаалах хэрэгсэл, хувцсыг тус өрөөнд бэлтгэн, ариатгагч бодис, амны хаалтын хамт бэлтгэн тавьжээ. Click To Tweet

Гэрэл зургийг mpa.mn

Гэрэл зургийг mpa.mn
Шар бүст дараагийн шатны эмч нь сэжигтэй өвчтөний амин үзүүлэлтүүд, халууралт, шинж тэмдгүүдийг үзэж,тандалтын асуултуудаа авч , вирусынхээ сорьцийг авч аль энгийн, эрчимт аль тасаг руу хуваарилахыг шийдвэрлэх үзлэгээ хийнэ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Эрчимт эмчилгээ хийх шаардлага олноороо гарсан тохиолдолд амьсгалын аппарат, хянах хяналтын монитор, багаж тоног төхөөрөмжийн хувьд дутагдал үүсэх магадлал их ажиглагдаж байна” гэсэн юм.
Эрчимт эмчилгээний 10 ортой тасаг нь өвчтөнг амьсгалуулдаг амьсгалын аппарат, зүрх судас, амьсгалыг хянаж байдаг хяналтын мониторинг зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Гэрэл зургийг mpa.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Сайхан