• Японд саатуулагдсан хөлөг онгоцны зорчигчдоос 10 хүнд коронавирусын халдвар илэрчээ

    2020-02-05

    Японы Йокохама хотын боомтод өнгөрсөн даваа гаригт  ирсэн 3700 хүнтэй “Diamond Princess” аяллын хөлгийг  коронавирусын халдвар тарсан байж болзошгүй хэмээн  хорио тогтоожээ.

    Учир нь тус хөлөг онгоцоор аялаад  өнгөрсөн сард ХонгКонгт буусан учир Японы тал ийм арга хэмжээ авчээ.

    Тэгвэл зорчигчдын дотор коронавирусийн халдвартай 10 хүн илэрсэн тухай Японы Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлсэн байна. Зорчигчдын дунд  үзлэг,шинжилгээн дөнгөж 10 хувьд хийхэд ийм үр дүн гарчээ.

    Халдвар авсан 10 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэх бөгөөд   үлдсэн 3 мянга гаруй хүнийг хөлөг дээр хорионд байлгаж шинжилгээнд хамруулах ажээ

    Эх сурвалж:

    reuters.com

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ