Эртний Египетийн үед хийгдсэн буюу 3800 жилийн настай ясан халбага Монголоос олджээ

2020-02-05

Гадны хэвлэлүүдээр нэгэн сонирхолтой мэдээлэл явж байна. Энэ нь Монголоос олдсон эртний халбаганы тухай юм. Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн судалгааны баг малтлага хийж байгаад хамгийн багадаа 3800 жилийн настай ясан халбага олжээ. Халбагыг эртний Египетийн үед амьдарч байсан хүмүүс хийсэн хэмээн таамаглаж байна.

Тус олдвор нь Монголын эрдэмтдийг гайхшируулсан аж. Учир нь өнөөдрийг хүртэл анхны халбага эртний Египтед 4000 жилийн өмнө бий болсон гэж үздэг байжээ. Үүнээс хойш хэдэн зуун жилийн дараа халбага орчин үеийн Хятадын нутаг дэвсгэрт бий болсон гэж үздэг байна.

Халбагыг МЭӨ 1600-1027 онд Шан улсын үед ашиглаж байсан гэсэн эх сурвалж бий. Энэ төрлийн халбагыг Монголын нутаг дэвсгэрээс олдоно гэж бодож байгаагүй хэмээн эрдэмтэд ярьжээ.
Эрдэмтэд энэ ясан халбагыг Эгийн голын сав орчимд малтлага хийх үеэр олсон гэжээ. Энэ малтлагын үеэр 7500 жилийн настай ясан хутга, 4500 жилийн настай горшок олджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ