Хосеп Гвардиола: “Ливерпул”-ийг зогсоох боломжгүй”

“Манчестер Сити” клубын ахлах дасгалжуулагч Хосеп Гвардиола Премьер лигийн аваргын төлөөх тэмцлээ хэдийнэ зогсоосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Английн аварга шалгаруулах тэмцээний 25-р тойргийн тоглолтод “Хот”-ынхон “Тоттенхэм Хотспур” -т (0: 2) хожигдсон.

“Бид “Ливерпул”-ээс хэдийнэ хоцорч байгаа. Тэднийг зогсоож чадахгүй нь. Тэд маш олон оноо авсан тул бид тэднийг алдаж байна. Бусад тэмцээнд ялахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Багаа мөн Аваргуудын лигийн дараагийн тойрогт тоглох эрхийг баталгаажуулж өгөх ёстой боллоо” гэж Гуардиола хэлжээ.

“Ливерпүл”-ээс Гуардиолагийн баг 22 оноо дутуу яваа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ