Х.Нямбаатар:Авилгын эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг сэргээж шалгах хууль зүйн боломж бүрдсэн

2020-02-04

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр ажлаа тайлагналаа. Тус байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан анхаарал татсан хуулиудын нэг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.  Өчигдөр хуулийн төслийг ёсчилсон. Хоригийн тав хоногийн хугацаа дуусахаар Төрийн мэдээлэл  сэтгүүлд нийтлэгдсэнээр тус хууль хэрэгжиж эхэлнэ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан олны анхаарлыг татсан заалт нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт юм. Click To Tweet

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс  Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг зохицуулж, тоолохдоо “хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа хүртэл тоолно” гэх заалт үйлчилж эхэлсэн.

Харамсалтай нь,   хууль, шүүхийн байгууллага хэргийг удаашруулах, хугацаа хожих зорилгоор нэг нэг рүүгээ хэргийг шилжүүлэх, цаг хожих замаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгах оролдлогыг маш ихээр хийж ирсэн. Үүнтэй холбоотойгоор авлига албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын өгсөн мэдээллээс онцлон хүргэе.

  • Засгийн газраас хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох журмыг боловсруулж оруулж ирсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолдог аргачлал. Үүнтэй уялдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлигын хэргүүдийг шинээр сэргээн тоолох Дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
  • Эрүүгийн эрх зүйд шударга ёсны, хариуцлага  гарцаагүй  хүлээх  гэх мэт хэд хэдэн зарчим бий. Бид Эрүүгийн эрх зүйд цоо шинэ хэм хэмжээ тогтоогоогүй.
  • 1960-аад оны үед Европт болсон томоохон жишээнээс дурдая. 1965 онд Европын улс орнуудад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн хэрэгтнүүдэд  ял шийтгэл хүлээлгэх явцад  бүх хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдэд ял шийтгэл хүлээлгэх гэсэн боловч хөөн хэлэлцэх 20 жилийн хугацаа нь дууссан байсан гэсэн үг. Click To Tweet Арга буюу хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн жилээр сунгах хуулийн төслийг санаачилж, баталсан.  Энэ хугацаанд цэргийн гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шүүж, тасалж чадаагүй. Дахин цэргийн гэмт хэрэгтнүүдэд хөөн хэлэлцэх хугацааг 20 жилээр сунгаж тогтоох хуулийн төслийг баталсан. Click To Tweet Гэсэн ч энэ хугацаанд мөн л ял шийтгэл оногдуулах боломж бүрдээгүй.
  • 1987 онд Европын болон дэлхийн бусад улс орон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг дээр хугацаа тоолохооргүй болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, шударга ёсны зарчмаар гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн.
  • Монгол Улс Иргэний болон Улс төрийн эрхийн тухай фактад 1974 онд нэгдэж орсон. Үүнд дурьдасанаар шударга шүүхээр шүүлгэх, хариуцлага хүлээх эрхийг  тухайн төр нь хязгаарлах ёстой гэдгийг дурьдсан байдаг.
  • Монгол Улс авилгын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн тодорхой зүйл заалтаар Монгол Улс үүрэг хүлээсэн. Энэ нь авилгын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэрэгт хариуцлага хүлээлгэж, шаардлагатай тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сунгаж, уртаар тоолох  эрхтэй гэж үүргийг нь тодорхойлж өгсөн.

ТАЙЛБАР:Эрүүгийн эрх зүйд материаллаг хэм хэмжээг буцаан хэрэглэж болдог. Процессийн хэм хэмжээг буцаан хэрэглэж болдоггүй. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацааг буцаан тоолдог процессийн хэм хэмжээнд өөрчлөлт оруулсан. Процессийн гэдэг нь ЯАЖ, ХЭЗЭЭНЭЭС, АЛЬ  хүртэл тоолох вэ гэдэг хэм хэмжээнд өөрчлөлт оруулсан  гэсэн үг.

Буцааж  хэрэглэх гэдэг нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэсэн өөр агуулгатай.

Процессийн хэм хэмжээнд эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэдэг ойлголт байдаггүй.

ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСНЭЭР…

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно.

  • Цаашид шалгагдаж байгаа хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл яригдахгүй.
  • Прокурорийн шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, шүүхээр шийдвэрлэгдэнэ.
  • Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүд шударга шүүхээр дахин шүүгдэнэ.

Зөвхөн нэг хугацаа буюу мөрдөн шалгах хугацаа л яригдана.

Мөрдөн шалгах хугацаа гэдэг нь ердийн хөөн хэлэлцэх хугацааг  хоёроор үржүүлсэнтэй тэнцүү  хэмжээтэй байна. Бусдыг насан туршид шалгаж, хэлмэгдүүлж болохгүй гэсэн ойлголт юм. Хууль бол эрх үүргийн нэгдэл дээр оршдог.

Бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамруулаагүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн 22 бүлэгт заасан Авилгын эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг сэргээж шалгана. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
    БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

    Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
    авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
    намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
    тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
    төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
    интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
    найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
    надад туслаж болно гэж хэлсэн
    ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
    надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
    тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
    Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
    albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
    итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
    24 цагийн дотор би итгэж чадахгүй,
    би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
    иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
    зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
    (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
    таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
    (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
    тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
     Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Холбоотой мэдээ