Коронавирус уу, ханиад уу гэдгийг хэрхэн ялгах вэ?

Нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх,халуурах зэрэг нь бие өвдөхөд илэрдэг түгээмэл шинж тэмдгүүд учраас тухайн өвчнийг вирусын эсвэл бактерийн халдвар гэдгийг ялгахад хэцүү.  Тэгвэл шинэ коронавирус болон энгийн ханиадыг хооронд нь шинж тэмдгээр нь хэрхэн ялгаж болохыг Германы Deutsche Welle агентлаг нийтэлсэн байна.

Коронавирусын үед илэрдэг түгээмэл шинж тэмгүүд:

  • Халуурах
  • Хуурай ханиалгах
  • Амьсгал давхцах
  • Булчин өвдөх
  • Ядрах

Коронавирусын үед илэрдэг түгээмэл биш шинж тэмдгүүд:

  • Толгой өвдөх
  • Суулгах
  • Цустай ханилгах
  • Цэр үүсэх

Тэр болгон илэрдэггүй шинж тэмдгүүд:

  • Нус гоожих
  • Хоолой өвдөх

Нус гоожих, хоолой өвдөх нь амьсгалын дээд замын халдварын үед түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд боловч коронавирусын халдварын үед тэр болгон илэрдэггүй байна. Тиймээс найтаалгаж, нус нь гоожиж, хамар нь шуухитнасан хүмүүсийн хувьд ихэвчлэн энгийн ханиад хүрсэн байх магадлалтай юм байна. Click To Tweet

Шинэ коронавирус нь амьсгалын доод замын халдварт өвчинд тооцогдож байгаа учраас, коронавирусын халдвар авсан бол хуурай ханиалгах, амьсгал давхцах, богиносох шинж тэмдгүүд голчлон илэрнэ.

Гэвч шинээр халдвар авсан хүмүүсийн дунд дээрх шинж тэмдгээс аль нь ч илрээгүй тохиолдлууд олон байна. ДЭМБ-аас мэдээлж буйгаар коронавирусын далд хугацаа нь 14 хоног. Тиймээс ханиад эсвэл коронавирусын яг алинаар өвчилснөө тодорхойлохын тулд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Эх сурважл: dw.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ