Т.Төмөрбаатар:Ухань хотоос хоёр чингэлэгтэй ачаа орж ирснийг халдваргүйжүүлсэн

2020-02-04

Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас коронавирусын талаар нэгдсэн ээлжит мэдээллийг хийж байна.

Иргэдийг гар тээшиндээ далайн, боловсруулаагүй бүтээгдэхүүн авч ирэхгүй байхыг анхааруулж байна

Хилийн хяналтын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Нэгдүгээр сарын 28-наас хойш Засгийн газрын тогтоол, Онцгой комиссын шийдвэрээр хилийн үйл ажиллааг нилээн чангатгах үүрэг даалгавар өгсөн. Бүх боомтуудаар 64 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Click To Tweet Бүгдийг нь ХӨСҮТ, эрүүл мэднийн байгууллагад шилжүүлснээс одоогоор тохиолдол бүртгэгдээгүй байна.

13 боомтоор үйл ажиллагаа явуулдгаас 5 боомтыг түр хаасан нь бидний хяналт тавих ажилд харьцангуй амар болгож байна.

Хоёрдугаар сарын 5-ныг дуустал тодорхой зөвшөөрөгдсөн боомтоор Монгол иргэдээ оруулж байгаа. Өчигдөр гэхэд Гашуунсухайт боомтоос 141 иргэд орж ирсэн. Зорчигчийн эрүүл мэндийн байдлаас гадна гар тээшинд нь хяналт, шалгалтын ажлыг явуулж, далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний хагас боловсруулагдсан бүтээгдэхүүн байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд хурааж устгалд оруулж байна. Мөн халдвартай бүсээс ирсэн чийгтэй чингэлэг, каргонд хяналт тавин ажиллаж байна.

Ойрын үед Ухань хотоос хоёр чингэлэгтэй тээвэр орж ирснийг Зоонозын Үндэсний төв, ХӨСҮТ-тэй хамтарч ариутгал, цэвэрлэгээ хийсэн. Хувийн шугамаар орж ирж байгаа Монгол иргэд маань гар тээшиндээ ямар нэгэн байдлаар боловсруулаагүй бүтээгдэхүүн оруулж ирэхгүй байхыг анхааруулж байна. Хилээр орж байгаа бүх бараа, тээврийн хэрэгслийг Зоонозын үндэсний төв хийж байна. Хилийн боомтууд дээрх суурин термокамер, хамгаалах хувцас хэрэгслийн шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 1.2 тэрбумын төсвийг гаргуулаад ажиллаж байна”

Ирэх долоо хоногт 3,000 оношлуурын эхний хэсэг ирнэ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Япон улсын Халдварт  өвчин судлалын төвөөс өгсөн 200 ширхэг оношлуурын 100 ширхэг нь үлдсэн байгаа. Дараа долоо хоногт ДЭМБ-ын тусламжаар Японоос ирэх  3,000 оношлуурын эхний хэсэг ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгслүүд ирнэ.

Ухань хотоос ирсэн 31 иргэнийг тусгаарласан, нисэх бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүмүүсийн халууныг тогтмол үзэж, хяналтад байлгаж байгаа. 24 цагийн дотор шинэ вируст зориулсан оношлуураар хийж байгаа. Гэхдээ бид өөрсдийн дүрмийн дагуу, Австрали, Япон,Хонгконгийн лабораториудтэй хамтарч ажилладгийн хувьд шинжилгээгээ тийшээ явуулж баталгаажуулж, хадгалуулж байна. Урьд нь ч гэсэн бид нар томуугийн вирусын тодорхой дээжүүдийг явуулж баталгаажуулдаг байсан. Нэг ёсны сүлжээ буюу хяналтын систем тэнд ажиллаж байна гэсэн үг. Тэр дүрмээрээ л явуулж байгаа болохоос заавал Японд явуулж ирсний дараа баталгаатай хариу ирсэн гэж хэлэхгүй ”

Гадаад хэргийн яамнаас “Коронавируст тархсан бүх л улсуудын элчин сайдын яамаар дамжуулж тухайн орон нь ямар зөвлөгөө өгч байгаа тэр бүх мэдээллийг өгч ажиллаж байна. Бүх л элчин сайдын яамд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгааг онцолмоор байна. Нэгдүгээр сарын 28-нд хил нээгдэснээс хойш 5,200 гару иргэн өөрсдийн хүсэлтээр ирсэн. Click To Tweet

Өчигдөр Эрээн хотоос 150 хүн Монголд ирэе гэсэн хүсэлтээ ирүүлснийг үндэслэн БНХАУ-тай хамтраад хил нэвтрүүлэх ажлыг явуулна”

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ