
Америк хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолтын завсарлагын үеэр Шакира, Жей Ло нар хамтдаа дуулахын зэрэгцээ бүжгийн шоу хийлээ.
Дэлхийд алдартай латин гаралтай хоёр бүсгүй- Женнифер Лопез, Шакира нар ийнхүү Майамид Супер боулын завсарлагыг дуу, бүжгийн шоу болгожээ. Хөлбөмбөгийн фанатууд дуучдын тоглолтод баярлан хөөрчээ.
Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) албан ёсны суваг дээр нийтлэгдсэн видеог 20-оод сая удаа үзээд байна. Нэгдүгээрт, Шакира, Женнифер Лопез нар (гоёмсог хувцастай хоёулаа) бие даасан дугаараа толилуулж, эцэст нь тэд хамтдаа тайзан дээр гарч 2010 оны хит болох Өмнөд Африкт болсон ДАШТ-ий дууг дуулав.
Тайлбарт хөлбөмбөгийн фанатууд ийм халуун бүжиг үзэж байгаадаа үнэхээр дуртай багаа дэмжихээр ирсэнээ мартсан мэт байлаа гэжээ.
Лэди Гага “Жей Лоу болон Шакира нар үнэхээр итгэмээргүй байсан” гэж тэмдэглэжээ. “Би завсарлагааны үеэрх бүх шоуны үеэр бүжиглэж, инээмсэглэв” гэж дуучин твиттертээ бичжээ.
Сануулахад, финалын тоглолтод “Канзас сити Чифс” ба “Сан Франциско Форти Найнерс” багууд таарч “Канзас Сити Чифс” 31:20 харьцаатай хожиж супер цомыг хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй