Известия: Оросуудын 70 гаруй хувь нь мэргэжлээ өөрчлөхөд бэлэн байна

Оросуудын 72 хувь нь мэргэжлээ өөрчлөхөд бэлэн байна гэж “Известия” сонин даваа гарагт “Superjob” судалгааны сервисийн хийсэн судалгааг иш татан бичжээ.

Судалгаанд оролцогчдын 44 хувь нь үйл ажиллагааныхаа чиглэлийг эрс өөрчлөхөд бэлэн байна гэж сонин тэмдэглэжээ. Өөр 28% нь холбогдох мэргэжлийг эзэмшихийг илүүд үзэж байна. 14% нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхгүйгээр давтан сургалтанд хамрагдахад бэлэн байгаа бөгөөд ердөө 4% нь өөрсдийгөө хангалттай мэргэшсэн гэж үзэж байгаа бол, 3% нь давтан сурахыг хүсэхгүй байгаа эсвэл боломж олдохгүй байна гэжээ. Бусад нь хариулахад хэцүү байна гэв.

Түүнээс гадна, судалгааны мэдээллээс үзэхэд хамгийн их консерватив хүмүүс бол ахмад настнууд болон илүү их орлого олдог хүмүүс байсан аж. 24-өөс доош насны оросуудын дунд 50% нь үйл ажиллагааны чиглэлээ эрс өөрчлөхөд бэлэн байна. 30 мянган рубль хүрэхгүй цалинтай хүмүүсийн 51 хувь, 80 мянга ба түүнээс дээш цалинтай судалгаанд оролцогчдын 32 хувь нь шинэ мэргэжлийг эхнээс нь сурч мэдэхийг зөвшөөрч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ