УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нийт 42 бие даасан томоохон хуулийг эцэслэн батлуулжээ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулж байна. Намрын ээлжит чуулганаар Хууль зүйн байнгын хороо нийт 18 удаа хуралдаж,38 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Click To Tweet 70 хуулийн төсөл, 14 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 18 санал дүгнэлтийг гаргаж, зарчмын зөрүүтэй 195 саналын томъёоллыг бэлтгэж УИХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн. Нийт 42 хууль, УИХ-ын долоон тогтоолыг чуулганаар батлуулжээ. Намрын ээлжит чуулганаар хэд хэдэн бие даасан томоохон хуулийн эцэслэн батлуулснаас:

Монгол улсын Өмгөөллийн тухай хууль

Энэ хүртэл өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй байсныг өөрийн гэсэн эрх зүйн орчинтой болжээ.

Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах явц, өмгөөлөгчдийн эрх үүрэг, иргэний,эрүүгийн, захиргааны хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосон.

Оюуны өмчийн тухай хууль

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо чиг үүргийг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой Оюуны өмчийн тухай хууль батлагджээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ