Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл дэлхийн гэрэл зургийн уралдаанд III байрт орлоо

2020-02-04

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын уралдааны тэргүүн байрын шагналт Ч.ГАНБАТЫН “Уурга шүүрлээ” бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд гуравдугаар  байр эзэллээ.  125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас  шалгарсан нь энэ юм. Шагнал гардуулах ёслол  өчигдөр Унгарын Будапешт болсон.

Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, World AIPS спортын Media AWARDS-ын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн, нийт 35 эрхэм шилдэг зургуудыг тодруулжээ. Шагналыг AIPS-ийн 83-р чуулган-наадмын үеэр гардуулж байгаа нь энэ юм.

Тэрээр хүн төрөлхтний их баяр олимпийн наадмыг гэрэл зурагчны хувиар албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан анхны Монгол зурагчин.

  • Олимп, тив дэлхийн спортын тэмцээнүүдийг сурвалжлах албан ёсны эрхтэйн хувиар Хонконгийн Зүүн азийн наадам (2009),
  •  Токиогийн Зүүн Азийн наадам (2010),
  •  Гуанжоугийн Азийн зуны спортын 14-р наадам (2010),
  • Парисын Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2011),
  • Лондонгийн зуны 30-р олимпийн наадам (2012), Тяньжины Зүүн Азийн наадам (2013), Сочигийн өвлийн 22-р наадам (2014),
  • Инчёоны Азийн зуны спортын 17-р наадам (2014),
  • Риогийн зуны 31-р олимпийн наадам (2016),
  • Ашхабадын Азийн танхимын наадам (2017),
  • Будапештийн Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2017),
  •  Пёнчаны өвлийн 18-р наадам (2018),
  • Жакарта-Палембангийн Азийн наадамд (2018) тус тус ажиллаээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ