Г.Батхүү агсны үр хүүхдүүд ч аавыг нь хөнөөсөн байж болзошгүй 13 секундын бичлэг байгаа тухай өмгөөлөгчийнхөө хамт мэдээлж олны анхаарлыг татаж байлаа.
Тэгвэл өчигдөр цагдаагаас 13 секундын бичлэг гэж байхгүй. Байгаа мэтээр талийгаачийн ар гэр, үр хүүхдийг хуурч, 15 сая төгрөг авсан залилагч Г гэгчийн тухай мэдээлэл хийлээ.
Хамгийн эхэнд Н.Номтойбаярыг УИХ-аас заавал түдгэлзүүлэх ямар эрх ашиг байв гэдгээс эхлээд олон асуудал үүсч гарах болж байна.
Н.Номтойбаяр өөрөө ч, түүний дүү Н.Цэлмүүн ч өөрсдийн сошиал хуудсаар дамжуулж, байр сууриа илэрхийллээ. Н.Цэлмүүн ахыгаа хамгаалж Г.Батхүү агсны хүүхдүүд рүү аавынхаа нэрээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуус гэв.
Харин Н.Номтойбаяр “13 секундын бичлэг” зэргээр намайг ”АЛУУРЧИН” гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд @tolin555 /Батхүүгийн Ганхөлөг/ захидал тараасан.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй