ЕТГ-аас Г.Буяндоржийн гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр авлигач прокуроруудын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн тухай 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн. Түүнээс нэр бүхий прокурорууд 100 мянган ам.доллар өгөхийг шаардсан гэж тэрбээр мэдэгдсэн

Түүний гомдлыг Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт хүлээлгэж өгчээ.

Ингэхдээ “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ