• Шинэ коронавирусын дэлхий даяарх эдгэрэлтийн төвшин нас баралтаасаа 8 дахин их байна

    2020-02-21

    Шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 76,215-д хүрэв

    Covid-19/коронавирус/вирусээр 2020.02.21-ны байдлаар 29 улсын нийт 76,215 орчим хүн халдварлаад байна. Хятад дахь шинээр халдварын тохиолдол нь тогтворжиж байгаа боловч Азийн бусад улс орнуудад халдвар эрчимтэй явагдаж байна.

    Халдвар авсан 76,215 хүний 75,075 нь БНХАУ-д байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНСУ-д коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Хятад улсаас гадна нийт долоон улсад нас баралт бүртгэгдээд байна.

    Өчигдөртэй харьцуулахад халдвар авсан хүний тоо хэрхэн өссөнийг дорх хүснэгтээс харна уу.

    Коронавирус:Нас баралт 2,247, эдгэрэлт 18,410

    Covid-19-ээр нас барагсдын тоо 2,247-д хүрсэн байна. БНХАУ,Өмнөд Солонгос,Малайз, Тайланд, Герман зэрэг улсуудуд нийт 18,410 хүн бүрэн эдгэрч, гэртээ харьжээ. Шинэ коронавирусын тохиолдол Ухань хотоос илэрсэн анхны өдрөөс эхлэн одоог хүртэлх нас баралт, эдгэрэлтийн төвшинг дорх графикаар харууллаа/Хулганаа цэгүүд дээр гүйлгэж харна уу/

    Эх сурвалж: https://gisanddata.maps.arcgis.com 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ