Отгонтэнгэр хайрханд олгогдоод байсан гурван лицензийг цуцалжээ

“Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-ий үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Отгонтэнгэр хайрханд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхий сайдын даалгавраар Отгонтэнгэр орчимд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалжээ.  Завхан аймгийн Отгон суманд анх 2002 онд олгогдсон байсан хайгуулын хоёр, ашиглалтын нэг, нийт 3 тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсныг Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ